Мэдээ мэдээлэл
IRIM-чуудын түүхээс
18/05/2023
IRIM-чуудын түүхээс
a:3:{s:10:"short_desc";s:362:"Н.Янжинпагма IRIM судалгааны хүрээлэнд 2009 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа судлаач, ахлах судлаач, төслийн менежер, ТУЗ-ийн гишүүний үүрэгт ажлыг хариуцан ажиллаж байна. ";s:5:"image";s:24:"Янжка эгч-08.jpg";s:4:"desc";s:6047:"

‘БАЙГУУЛЛАГЫН ДОТООД ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХЭД АЖИЛТНУУДАД ЧИГЛЭСЭН ОЛОН ТӨРЛИЙН АЖЛУУДЫН ЭХЛЭЛ ТАВИГДАЖ АЖИЛТНУУД ӨӨРСДИЙН ЗОРИЛГЫГ БАЙГУУЛЛЫН АЛСЫН ХАРААТАЙ УЯЛДУУЛЖ ЭХЭЛСЭН.

МУИС-н Социологийн 2009 оны төгсөлтийн ангийнхан маань төгсөх жилдээ Судлаач оюутан” төсөл хэрэгжүүлж,  судалгаа хийхэд тулгардаг бэрхшээл, тухайн үеийн нийгмийн амьдралыг дүрсэлсэн “Үл гүйцэлдэл буюу Утопи” нэртэй кино төслийг хийж байсан. Тухайн кино төслийг хийхэд менежментийн багт манай ангиас Л. Цэлмэгсайхан, А. Долгион, Б. Эрдэнэ болон миний бие 4 хүний бүрэлдэхүүнтэй байв. Тухайн үед идэвхтэй хэрэгжиж байсан “Үдийн цай” болон “40000 айлын орон сууц” гэх хөтөлбөрүүдэд ангиараа үнэлгээ хийж, үр дүнг нь МУИС-ийн дугуй зааланд холбогдох талуудад танилцуулж байх үеэс судалгааны үр нөлөөг илүү тодоор, бүрэн зургаар харж эхэлсэн. Ингээд төгсөх үед Ч.Тамир багш манай кино төслийн багийнхныг IRIM-д ажиллах санал тавьж бид  анхны ажлын гараагаа эхэлж байлаа.

IRIM-д ажилд орсны дараахан Жендерийн үндэсний хорооноос “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн жендерийн мэдрэмжтэй байдал” сэдвээр төсөлт ажил зарлагдаж, энэ нь миний бакалаврын дипломын сэдэв “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдоход хэвлэл мэдээллийн хэрэгслийн үзүүлж буй нөлөө” судалгааны ажилтай маань шууд холбогдсоноор өөрийн судалгааны үр дүнгээ бодит нөхцөл байдалд хэрэгжүүлэх боломж бий болсон. Энэ ажлаас урам зориг авч  цаашид судалгаагаар мэргэшин ажиллах, судалгаагаар дамжуулан нийгэмд нөлөөлөх боломжтойг олж харсан.

Мөн байгууллагын соёлын хувьд бие биеэсээ харилцан суралцах боломжийг бүрдүүлж өгсөн. Тухайлбал намайг анхлан ажилд орж байх үед Г.Цогтбаатар, М.Ариунтунгалаг, Э.Эрдэнэбаатар, З.Зоригтбаатар зэрэг тухайн үеийн дээд төгсөлтийн ах, эгч нар маань биднийг маш оновчтой, сэтгэлээсээ тусалж чиглүүлдэг байсан нь одоогийн хамтын соёлтой IRIM судалгааны хүрээлэнг бий болгох үндэс болсон гэж боддог. Энэ хугацаанд олон улсын болон дотоодын шилдэг зөвлөхүүдтэй хамтран ажилласнаар судлаачийнхаа хувьд суралцаж, өсөж хөгжсөн.

Манай байгууллага эхний 5 жилд байгууллагын алсын хараа, бүтэц зохион байгуулалт, байгууллагын дотоод чадавхыг бэхжүүлэхэд илүүтэй төвлөрч байсан. Байгууллагын дотоод чадавхыг бэхжүүлэх чиглэлд судлаачдад зориулсан зуны сургалт, ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгаа, байгууллагын жилийн ойн арга хэмжээ гэх мэт ажилтнуудад чиглэсэн олон төрлийн ажлуудын эхлэл тавигдаж, эдгээр үйл ажиллагаанаас байгууллагын алсын хараатай өөрийн чиг зорилгыг уялдуулах талаар мэдээллийг авдаг байлаа. Эдгээр үйл ажиллагааны үр дүндАжилтан өөрийн ирээдүйн зорилгоо, байгууллагын алсын хараатай уялдуулснаар байгууллага, ажилтан хоёулаа хөгжих боломжтой” гэсэн үзэл санааг байгууллага, ажилтан хоёр талаасаа ойлгож ажилдаг хамт олон болж төлөвшдөг.

Судалгаа, зөвлөх үйлчилгээний салбарт тасралтгүй 15 жил ажиллаж салбартаа улам мэргэшиж, ажил карьерын хувьд талбарын судлаачаас эхлэн, ахлах судлаач, ТУЗ-ийн гишүүн хүртэл өсөж, улам туршлагажиж байна. Мөн 2013 онд IRIM судалгааны хүрээлэнгийн охин компани болох бизнес, зах зээлийн судалгаа, инновацын зөвлөх үйлчилгээний МИРИМ Консалтант ХХК-ны хамтран үүсгэн байгуулж, одоо ч ажилласаар байна.

";}