Мэдээ мэдээлэл
Уул уурхай салбарт хүн бүрийн тэгш боломж, оролцоог хангах нь
01/12/2022
Уул уурхай салбарт хүн бүрийн тэгш боломж, оролцоог хангах нь
a:3:{s:10:"short_desc";s:362:"Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогын дунд шатны үнэлгээг IRIM судалгааны хүрээлэн 2022 оны 11 сараас 2023 оны 2 сар хүртэл хугацаанд гүйцэтгэж байна.";s:5:"image";s:43:"beatriz-novaes-LSj8MOwnm4I-unsplash (1).jpg";s:4:"desc";s:3425:"

“Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын дагуу жендэрийн эрх тэгш байдлыг хангах буюу хүн  бүрийн,  түүний  дотор охид хөвгүүд, эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш боломж, оролцоо, хөгжлийн үр шимээс тэгш хүртэх боломжтой орчныг бүрдүүлэх онцгой чухал гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Энэ нь хүний эрхийн үндсэн асуудалд хамаарах бөгөөд аливаа салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг батлан хэрэгжүүлдэг.

Монгол Улс “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийг 2011 онд батлан гарснаас хойш Засгийн газрын бүх яамд салбарын Жендэрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлж байна. Тэдгээрийн нэг болох Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/-ны манлайлал, санаачлага дор 2019-2026 он хүртэл хэрэгжүүлж буй бөгөөд бодлогын хэрэгжилтийн эхний үе шат нь 2022 онд дуусгавар болж байгаа билээ.

Энэхүү бодлого нь тус салбарт жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлж буйг илтгэх гол баримт бичиг юм. Тэр дундаа энэхүү санаачлага нь улс төрийн түвшинд жендэрийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалтын биелэлтэд дэмжлэг үзүүлэх, Тогтвортой хөгжлийн (ТХЗ) 5-р зорилго, “Хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчмын дагуу жендэрийн тэгш байдлыг хангахад оруулж буй үнэтэй хувь нэмэр юм.

Бодлогын хэрэгжилтийн эхний үе шатыг дүгнэх, дараагийн шатны хэрэгжилтэд анхаарах санал зөвлөмжийг боловсруулах зорилгоор бодлогын дунд шатны үнэлгээг УУХҮЯ, MERIT /Институтийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах/ төсөл, IRIM судалгааны хүрээлэн 2022 оны 11 сараас 2023 оны 2 сар хүртэл хугацаанд гүйцэтгэж байна.

 

#ЖендэрийнБодлого #УулУурхайнСалбар

";}