Мэдээ мэдээлэл
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монголчуудын ойлголтыг тодорхойлох анхны томоохон судалгаа эхэллээ
13/09/2022
Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Монголчуудын ойлголтыг тодорхойлох анхны томоохон судалгаа эхэллээ
a:3:{s:10:"short_desc";s:394:"IRIM судалгааны хүрээлэн нь “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт” (ДДНХИ)-н захиалгаар ‘Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, хандлага, хэвлэл мэдээллийн хэрэглээний судалгаа’-г гүйцэтгэж байна. ";s:5:"image";s:16:"IMG_5476 (1).jpg";s:4:"desc";s:4214:"

IRIM судалгааны хүрээлэн нь “Даян дэлхийн ногоон хөгжлийн институт” (ДДНХИ)​-н захиалгаар ‘Монгол дахь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, хандлага, хэвлэл мэдээллийн хэрэглээний судалгаа​’-г гүйцэтгэж байна.

Энэхүү төслийн хүрээнд 13 аймаг, 9 дүүргийн талбараас мэдээлэл цуглуулах 20 гаруй судлаачдад зориулсан гурван өдрийн сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалт нь уур амьсгалын өөрчлөлтийн тухайн ерөнхий мэдлэг болон мэдлэг, хандлага, дадлын судалгааны арга зүй гэсэн хоёр үндсэн хэсгээс бүрдэж байна.

Сургалтыг нээж, эхлүүлэхээр төслийн хамтрагч талууд болох ДДНХИ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ)​ болон түүний харъяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (УАӨСХАТ)- ийн төлөөлөгчид хүрэлцэн ирсэн.

Сургалтын хоёрдугаар хэсгийг IRIM судалгааны хүрээлэнгийн ахлах судлаачид удирдан зохион байгууллаа. Байгууллагын зүгээс энэ мэт уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн судалгааны төслүүд болон сургалтын ажлуудаар дамжуулан залуу судлаачдын дундах уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Нэн ялангуяа, энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох чиглэлд хийгдэх цаашдын судалгаанд ихээхэн чухал юм.

                          

Энэхүү үндэсний хэмжээний уур амьсгалын өөрчлөлтийн мэдлэг болон хэвлэл мэдээллийн хэрэглээний судалгаа нь Монгол Улс дах хүн амын зорилтот бүлгүүдийн дундах уур амьсгалын өөрчлөлтийн талаарх нөхцөл байдлыг тодорхойлох боломжийг олгож байна. Мөн үнэлгээний үр дүнг эмзэг бүлгүүдийн дундах уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх кампанит ажлыг төлөвлөх,  ашиглах юм. Мөн эмзэг бүлэгт үзүүлж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийн талаарх мэдлэгийг бодлого боловсруулагчдын дунд нэмэгдүүлж, төлөвлөлт, хөтөлбөр боловсруулалтад тусгахад нь дэмжлэг үзүүлэх юм.

#ДэлхийнДулаарал #Судалгаа

";}