Дэлхийн цахим хөгжилтэй хөл нийлүүлэн Монгол Улсад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд үйлчилгээгээ цахим хэлбэрээр санал болгох нь нэмэгдсээр байна. Үүний хамгийн тод жишээ нь 2020-2021 онд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia системд нэгтгээд байна. Гэвч энэхүү цаг үе, нийгмийн хөгжлийг дагасан цахим шилжилтэд иргэд, олон нийтийн бэлэн байдал, цахим орчинд ажиллах мэдлэг, ур чадварыг үнэлсэн мэдээлэл, баримт нотолгоо ховор байна.
Уг хэрэгцээнд үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэргэдэх Хурдасгуур Лаборатор/Accelerator lab-ийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн “Зорилтот бүлгийн иргэдийн цахим мэдлэг, ур чадварыг үнэлэх чанарын судалгаа”-г 2021 оны 5-8 дугаар хооронд гүйцэтгэхээр ажиллаж эхлээд байна.
Уг судалгааны хүрээнд цахим орчинд ажиллах ур чадвар, хүртээмж хамгийн бага байх магадлалтай 5 бүлгийн (өндөр настан, ядуу өрх, хөдөөгийн өрх, шилжин суурьшигчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд) 75 иргэдийн мэдлэг, ур чадварыг бүлгийн ярилцлага, ажиглалт, бүтэцлэгдсэн ярилцлагын аргаар судлахаар төлөвлөсөн.
Судалгааны үр дүнг зорилтот бүлгийн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй авах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн UNDP Accelarator lab (UNDP A Lab)-ийн хэрэгжүүлэх туршилтын төслүүдийг мэдээллээр хангах, холбогдох санал зөвлөмж боловсруулахад ашиглана
Уг судалгаатай холбоотой тодруулах зүйл байвал төслийн зохицуулагч Г.Долгорсүрэн (dolgorsuren@irim.mn, 70117101), судлаач Т.Азбилэг (azbileg@irim.mn) нартай холбогдох боломжтой.
Зургийн эх сурвалж: http://techblogke.com/top-digital-skills-2018/
";}