Мэдээ мэдээлэл
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт (ХНХСИ)-ийн захиалгаар “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулалтын ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна
09/09/2019
 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт (ХНХСИ)-ийн захиалгаар “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулалтын ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна
a:3:{s:10:"short_desc";s:256:"Уг судалгаа нь мөшгөх судалгааны арга, аргачлалын дагуу зохион байгуулагддаг үндэсний хэмжээний төлөөлөх чадвар бүхий түүвэр судалгаа юм. ";s:5:"image";s:6:"12.JPG";s:4:"desc";s:2958:"

Манай судалгааны хүрээлэн нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт (ХНХСИ)-ийн захиалгаар “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-ны мэдээлэл цуглуулалтын ажлыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Уг судалгаа нь мөшгөх судалгааны арга, аргачлалын дагуу зохион байгуулагддаг үндэсний хэмжээний төлөөлөх чадвар бүхий түүвэр судалгаа юм. Энэ жилийн судалгаа нь 2015-2016 оны хичээлийн жилд дээд болон мэргэжлийн боловсролын байгууллага төгссөн төгсөгчдөөс мэдээлэл цуглуулж буй 3 дахь удаагийн тохиолдолд болж байна.

Судалгааны зорилго нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хөдөлмөрийн зах зээл дэх өөрчлөлт, ажлын байранд зуучлагдаж буй хэлбэр, хугацаа, ур чадварын нийцэл, түүнчлэн ажлын байранд тулгарч буй болон ажилгүй байгаа шалтгаан зэргийг илрүүлэн, салбарын бодлого боловсруулагчид, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын шийдвэр гаргагчид болон судлаачдыг тоон мэдээллээр хангахад чиглэгддэг.

Та бүхэн судалгааны үр дүн, тайлантай танилцан, өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглахын зэрэгцээ судалгааны арга, аргачлал, дүн шинжилгээтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлэхийг хүсвэл ХНХСИ-ийн сайт (http://rilsp.gov.mn/tasudalgaa.php)-аар хандах боломжтой.

Манай судалгааны хүрээлэнгээс 30 орчим судлаачдын бүрэлдэхүүнтэй баг тухайн судалгааг амжилттай гүйцэтгэхээр ажиллаж байна. Судалгааны баг хамт олонд мэдээлэл цуглуулалтын ажилд нь амжилт хүсье.


 

";}