Мэдээ мэдээлэл
“Төрийн байгууллагын цахим засаглалыг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудыг (ИНБ) чадавхжуулах” ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
04/07/2019
“Төрийн байгууллагын цахим засаглалыг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудыг (ИНБ) чадавхжуулах” ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
a:3:{s:10:"short_desc";s:412:"IRIM судалгааны хүрээлэн нь 2019 оны 5 сараас Innovation for Change-ийн (I4C) санхүүжилттэйгээр “Төрийн байгууллагын цахим ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудыг (ИНБ) чадавхжуулах” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. ";s:5:"image";s:6:"11.png";s:4:"desc";s:3831:"

IRIM судалгааны хүрээлэн нь 2019 оны 5 сараас Innovation for Change-ийн (I4C)  санхүүжилттэйгээр “Төрийн байгууллагын цахим ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагуудыг (ИНБ) чадавхжуулах” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.  

Innovation for Change нь Counterpart International олон улсын төрийн бус байгууллагын санаачилгаар ИНБ-ын орон зайг дэмжин, чадавхжуулах зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг сүлжээ юм. Энэхүү сүлжээнд одоогийн байдлаар  Африк, Ойрхи Дорнод, Хойд Африк, Төв Ази, Зүүн Ази, Өмнөд Ази, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд гээд 6 бүс нутагт 200 гаруй ИНБ–ууд нэгдэн шинэлэг санааг дэмжих, санхүүжүүлэх, тэдгээр байгууллагуудыг чадавхжуулж, иргэний нийгмийн орчныг бэхжүүлэх зорилготой үйл ажиллагаа явуулж байна.

IRIM судалгааны хүрээлэн нь 2018 оноос Innovation for Change Төв Азийн бүс нутгийн сүлжээнд Монгол Улсаа төлөөлөн нэгдэн орсон бөгөөд ТУЗ-ын гишүүн байгууллагаар сонгогдон сүлжээний уулзалт болон хөтөлбөрүүдэд идэвхтэй  оролцон ажиллаж байна.

Төслийн зорилго бол ИНБ-ууд төрийн байгууллагуудын цахим ил тод байдлыг хянах хэрэглэгдэхүүнийг боловсруулж, төрийн байгууллагыг тогтмол хянаж, санал зөвлөмжөөр хангах юм. Ингэхийн тул төслийн баг нь байгууллагын санаачлан хэрэгжүүлдэг ‘Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдлын үнэлгээ’-ний хэрэглэгдэхүүнээ олон улсын туршлагын дагуу сайжруулан хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Үүнд:

  1. Төв Азийн бүс нутгийн цахим хуудасны ил тод байдлын хэрэгцээг тодорхойлох, олон улсын үнэлгээний хэрэглэгдэхүүн, санаачилгууд судлах;
  2. Киргизстан улсад, боловсруулсан хэрэглэгдэхүүнээ туршилт судалгааг хэрэгжүүлэх бөгөөд төслийн баг нь Киргизстаны ИНБ-т хэрэглэгдэхүүнээ танилцуулж, сургалт зохион байгуулан мэдээлэл цуглуулах;
  3. Хэрэглэгдэхүүнийг туршилтын санал зөвлөмжийн дагуу сайжруулж Төв Азид, улс бүрийн төлөөлөгч бүхий хэлэлцүүлэгт танилцуулах; Хэрэглэгдэхүүнийг төлөөлөгчдийн өгсөн санал зөвлөмжийн дагуу сайжруулж эцэслэх;
  4. Үнэлгээний тайлан, төслийн үр дүн болон төслийн талаар өгүүллийг олон нийтэд түгээх.
";}