Мэдээ мэдээлэл
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, эрсдэлд суурилсан дотоод аудитын тогтолцоог бий болгох төсөл хэрэгжиж эхэллээ
29/05/2019
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, эрсдэлд суурилсан дотоод аудитын тогтолцоог бий болгох төсөл хэрэгжиж эхэллээ
a:3:{s:10:"short_desc";s:691:"IRIM судалгааны хүрээлэн нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны хэрэгжүүлж буй “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийн хүрээнд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, эрсдэлд суурилсан дотоод аудитын тогтолцоог бий болгох” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. ";s:5:"image";s:13:"M&E11 (1).jpg";s:4:"desc";s:3160:"

IRIM судалгааны хүрээлэн нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны хэрэгжүүлж буй “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт төсөл”-ийн хүрээнд “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, эрсдэлд суурилсан дотоод аудитын тогтолцоог бий болгох” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөл нь 2019 оны 4-р сараас 9-р сарын хооронд хэрэгжих юм.

Төслийн үндсэн зорилго нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлого, түүний хэрэгжилт, хэрэгжүүлэгч байгууллагуудын үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр, санхүүжилтийн үр дүнг хянаж үнэлэх, дүгнэх зорилго бүхий ОУ-ын жишигт нийцсэн тогтолцоо, арга зүй, аргачлалуудыг боловсруулахад оршиж байна.

Зөвлөх үйлчилгээний хүрээнд хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ (ХШҮ)-ний одоогийн тогтолцоог сайжруулах замаар салбарын онцлогт нийцсэн үр дүнд суурилсан ХШҮ, эрсдэлд суурилсан дотоод аудитын (ДА) тогтолцоог бий болгон яам, агентлаг, салбарын харьяа байгууллага нэгжүүдийн түвшинд төлөвшүүлэх, тэдгээр байгууллагуудын ХШҮ-ний ажлын уялдаа холбоог сайжруулах, салбарын бодлого, хөтөлбөрүүдийн уялдаа, үр дүнг бодитоор тооцоход өндөр ач холбогдолтой арга аргачлал бий болох юм.

Дээрх үр дүнд хүрэхийн тулд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын баримт бичгүүдэд баримт бичгийн шинжилгээ хийж хүн амын хөгжил, нийгмийн даатгал, нийгмийн халамж, хөдөлмөрийн салбарын холбогдох мэргэжилтэн, оролцогч талуудтай ярилцлага, хэлэлцүүлгүүдийг хийж гүйцэтгэнэ.

Төслийн гол үр дүнгүүд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт үр дүнд суурилсан ХШҮ, эрсдэлд суурилсан ДА-ын тогтолцоог бий болгоход чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.

";}