Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан (НҮБ-ын Хүүхдийн Сан) болон Монгол Улсын Засгийн Газар 2012-2016 болон 2017-2021 онуудад Улсын Орны Боловсролын Хөтөлбөрийн Боловсролын үр дүнгийн хамран сурган бүрэлдэхүүн хэсгийг хэрэгжүүлсэн. 2013/2014-2016 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн санаачилгаар тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай байгаа хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах үүднээс хамрах сургах боловсролын туршилт загварыг зорилтот Хөвсгөл аймагт болон Налайх дүүрэгт байгуулсан. Уг туршлагаа түгээн дэлгэрүүлэх үүднээс 2016-2018 онд зорилтот 3 аймаг болон Баянзүрх дүүрэгт төсөл хэрэгжсэн.
IRIM судалгааны хүрээлэн, PROMAN байгууллагатай хамтран уг хөтөлбөрийн үнэлгээг 2019 оны 2 сарын 7-с 6 сарын 30-ны хооронд хэрэгжүүлэх юм.
Үнэлгээний үндсэн зорилго нь Монгол Улсын хүүхэд бүрийн боловсролын чанарт гарсан ололтыг ахиулах уг хөтөлбөрийг сайжруулах санал зөвлөмж, сургамж болон гарсан үр дүнг хөндлөнгийн байр сууриар үнэлэх юм. Энэ хүрээнд бид дараах үнэлгээний зорилгуудыг дэвшүүлж байна.
Үнэлгээний арга зүй нь Үндэсний Хөтөлбөрийн зорилтот газруудад буюу Хөвсгөл, Баянхонгор, Говь-Алтай болон Завхан аймгуудад болон Налайх, Баянзүрх дүүргүүдэд мэдээлэл цуглуулах ажлууд хийгдэнэ. Төсөл хэрэгжилтийн шатанд төслийн баг төсөл хэрэгжүүлэгч байгууллага, тэгш хамран сургах чиглэлээр ажилладаг хувь хүн, байгууллагуудтай уулзалт хийхээс гадна төслийг хэрэгжүүлэгч, үр шим хүртэгч нар буюу сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан, багш нар, Хүүхэд Хөгжлийн Төвийн багш, эцэг эх болон суралцагчидтай ярилцлага хийв. Мөн анги болон сургуулийн нөхцөл байдал, тэгш хамран сургах хүртээмжийг үнэлэх ажиглалтууд хийсэн. Талбарын ажил 4 сарын 8-аас 5 сарын 3 хүртэл үргэлжиллээ. 2019 оны 5 сарын 2-ны өдөр тэгш хамран сургах боловсролын хэрэгжүүлэх өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй асуудал ИНБ-н үүднээс, цаашид хэрэгжүүлэх бодит алхмуудын талаар ярилцах зорилготой уулзалтыг ИНБ-н дунд зохион байгууллаа. Үргэлжлүүлэн талбарын урьдчилсан үр дүнгээ танилцуулах, санал авах Зөвлөлдөх Бүлгийн Уулзалтыг зохион байгууллаа.
Төслийн баг талбарын мэдээллээ анализ хийх, тайлан боловсруулахаар ажиллаж байгаа ба эцсийн бүтээгдэхүүнийг 6 сарын сүүлээр талуудад танилцуулан төслийг хаах юм.
";}