Мэдээ мэдээлэл
Архангай аймгийн Булган сумын Ойт хээрийн бүсийн ОНТХГ-ийн оршин суугчдын нийгэм-эдийн засгийн суурь судалгаа" –ны төслийг амжилттай хэрэгжүүллээ
19/03/2019
Архангай аймгийн Булган сумын Ойт хээрийн бүсийн ОНТХГ-ийн оршин суугчдын нийгэм-эдийн засгийн суурь судалгаа
a:3:{s:10:"short_desc";s:428:"Хараат бус Судалгааны Хүрээлэн нь ‘Архангай аймгийн Булган сумын Ойт хээрийн бүсийн Орон Нутгийн Тусгай Хамгаалалттай Газар (ОНТХГ)-ийн оршин суугчдын нийгэм-эдийн засгийн суурь судалгаа’-ны төслийг ‘амжилттай хэрэгжүүлж дууслаа.";s:5:"image";s:17:"ZSL web photo.jpg";s:4:"desc";s:3558:"

Хараат бус Судалгааны Хүрээлэн нь ‘Архангай аймгийн Булган сумын Ойт хээрийн бүсийн Орон Нутгийн Тусгай Хамгаалалттай Газар (ОНТХГ)-ийн оршин суугчдын нийгэм-эдийн засгийн суурь судалгаа’-ны төслийг ‘амжилттай хэрэгжүүлж дууслаа.

Энэхүү суурь судалгааны гол зорилго нь ОНТХГ-ын зэрлэг ан амьтан, ойн менежментийн туршлагуудтай холбоотой нийгэм-эдийн засгийн суурь судалгаа хийж, чиг хандлагыг тодорхойлох явдал юм. Нэн ялангуяа орон нутгийн иргэдийн амьжиргаа, орлогын эх үүсвэрийг тодорхойлох, төрөлжүүлэх боломжуудыг судлах, бэлчээрийн доройтол, ойн болон зэрлэг ан амьтдын нөөцөд тулгамдаж буй асуудлуудад төвлөрсөн. Эдгээр зорилтуудыг биелүүлэхийн тулд судалгааны баг тоон болон чанарын аргыг ашигласан бөгөөд дараах үйл ажиллагааг гүйцэтгэсэн. Үүнд:

  1. Асуумж - ОНТХГ-т оршин суугаа нутгийн иргэдээс өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа авсан. Цуглуулсан судалгааны мэдээлэлд суурилан иргэдийн аж ахуй, амьжиргааны нөхцөл байдалд судалгаа хийсэн ба эдийн засгийн сайн сайхан байдлыг судлах хүрээнд ‘Олон хэмжээст ядуурлын индекс’ тодорхойлох, орлого, ажил эрхлэлт, орон байр болон амьдралын сэтгэл ханамж зэрэг асуудлуудад судалгаа хийсэн;
  2. Фокус бүлгийн ярилцлага (ФБЯ)-г (i) Орон нутгийн удирдлагууд, (ii) ОНТХГ-т оршин суугаа нутгийн иргэд болон (iii) ОНТХГ-т оршин суугаа нутгийн эмэгтэйчүүд гэсэн гурван бүлэгт хийсэн. ФБЯ үеэр оролцооны арга хэрэглэгдэхүүн ашиглан, байгалийн баялгийн зураглал гаргах, аюул заналхийллийн дүн шинжилгээ буюу гол бэрхшээлүүдийг тодорхойлох, тэдгээрийн шалтгаан болон үндсэн гол хөдөлгөгч зүйлсэд дүн шинжилгээ хийх ба байгалийн нөөц баялгийн өөрчлөлт чиг хандлагад судалгаа хийсэн.

Энэхүү боломжийг ашиглан төслийг амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Архангай аймгийн орон нутгийн иргэд, ойн нөхөрлөлийн гишүүд болон орон нутгийн засаг захиргаа, удирдлагуудад гүнээ талархлаа илэрхийлье.

";}