Мэдээ мэдээлэл
Зориг Сангаас хэрэгжүүлж буй “Залуучуудын Тогтвортой Ажил Эрхлэлтийг Дэмжих Хөтөлбөр”-ийн үр дүнгийн үнэлгээний төсөл хэрэгжиж эхэллээ.
19/02/2019
Зориг Сангаас хэрэгжүүлж буй “Залуучуудын Тогтвортой Ажил Эрхлэлтийг Дэмжих Хөтөлбөр”-ийн үр дүнгийн үнэлгээний төсөл хэрэгжиж эхэллээ.
a:3:{s:10:"short_desc";s:364:"Энэхүү хөтөлбөр нь дээд боловсрол эзэмшсэн хөдөлмөрийн зах зээлд шилжиж буй залууст ажлын гараагаа эхлүүлэхэд хэрэгцээт мэдээллээр хангах, мэдлэг ур чадваруудыг эзэмшүүлж чиглүүлэх зорилготой юм.";s:5:"image";s:15:"ZF-SEYP (1).png";s:4:"desc";s:1973:"

Хараат Бус Судалгааны Хүрээлэн нь Зориг Сангаас хэрэгжүүлж буй “Залуучуудын Тогтвортой Ажил Эрхлэлтийг Дэмжих Хөтөлбөр”-ийн үр дүнгийн үнэлгээний төслийг Зориг Сангийн захиалгаар хэрэгжүүлж эхлээд байна.

Энэхүү хөтөлбөр нь дээд боловсрол эзэмшсэн хөдөлмөрийн зах зээлд шилжиж буй залууст ажлын гараагаа эхлүүлэхэд хэрэгцээт мэдээллээр хангах, мэдлэг ур чадваруудыг эзэмшүүлж чиглүүлэх зорилготой юм. Уг зорилгын хүрээнд Хараат Бус Судалгааны Хүрээлэн нь хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс дуусах хугацааны турш хөтөлбөрөөс үр шим хүртэх залуусын мэдлэг, хандлага, ур чадварт гарч буй өөрчлөлтийг хэмжиж судалгааны үр дүнд үндэслэн цаашид хөтөлбөрийг сайжруулахад чиглэсэн санал зөвлөмж гаргаж өгөх зорилтууд тавин ажиллаж байна.

Дээрх зорилтууддаа хүрэхийн тулд төслийн баг хөтөлбөрт хамрагдаж буй 20 оролцогчоос тоон болон чанарын аргуудыг ашиглан гурван удаагийн давтамжтайгаар мэдээлэл цуглуулах юм. Судалгааны ажлын үр дүн нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн уг хөтөлбөрийн цаашдын өргөжилт, хөгжилд хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.

";}