Мэдээ мэдээлэл
Говийн Оюу Хөгжлийн Дэмжих Сангийн чадавхыг бэхжүүлэх, засаглалыг сайжруулах зөвлөх үйлчилгээг гүйцэтгэлээ.
14/06/2018
Говийн Оюу Хөгжлийн Дэмжих Сангийн чадавхыг бэхжүүлэх, засаглалыг сайжруулах зөвлөх үйлчилгээг гүйцэтгэлээ.
a:3:{s:10:"short_desc";s:620:"Оюу Толгой компани (ОТ) нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай сумдтай (түншлэгч сумд) нийгмийн хариуцлага, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой Хамтын Ажиллагааны Гэрээг (ХАГ) 2015 онд байгуулан ажилласан нь Монгол Улсын хэмжээнд анхны сайн жишиг болсон.";s:5:"image";s:23:"Говийн оюу.JPG";s:4:"desc";s:6465:"

Оюу Толгой компани (ОТ) нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай сумдтай (түншлэгч сумд) нийгмийн хариуцлага, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой Хамтын Ажиллагааны Гэрээг (ХАГ) 2015 онд байгуулан ажилласан нь Монгол Улсын хэмжээнд анхны сайн жишиг болсон.

Тус гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Санг (ХДС) 2015 онд байгуулсан ба ОТ компаниас жил бүр олгодог 5.0 сая доллар түүнтэй тэнцэх төгрөгийн сайн дурын санхүүжилтийг хуваарилан зохион байгуулж, ХАГ-ний үндсэн долоон чиглэлийн хүрээнд Өмнөговь аймгийн хөгжилд хувь нэмэр оруулах төсөл, хөтөлбөрийн санал хүлээн авч, шалгаруулан санхүүжилтийг олгодог. Гэвч ХДС-д санхүүжилт хүсэж ирүүлсэн төсөл, хөтөлбөрийн тоо эрс нэмэгдэж, тэдгээрийн зорилго, хэрэгжүүлэх үйл ажиллагаа давхцах, нөгөө талаас чанарын шаардлага хангахгүй төслийн тоо нэмэгдэх болсон нь хэрэгцээнд суурилсан төслийг уралдаант шалгаруулалтаар сонгон хэрэгжүүлдэг тогтолцоонд шилжих шаардлагыг бий болгов. Энэ нөхцөл байдалд үндэслэн ХДС-ийн цаашдын баримтлах зарчмыг бий болгох, шинэ тогтолцоонд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх, чадавхижуулах зорилгоор дараах  4 бүрэлдэхүүн бүхий зөвлөх үйлчилгээг манай байгууллага 2017 оны 3 сараас 2018 оны 5 сар хүртэл үзүүллээ.

Нэгдүгээрт: ХАГ-ний сэдэвчилсэн долоон хавсралтын хүрээнд орон нутгийн хэрэгцээ нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор баримт бичгийн шинжилгээ хийж, олон талыг хамруулсан нийт есөн удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үүний үр дүнд тулгуурлан чиглэл бүрээр ХДС-ийн ирэх гурван жилийн хугацаанд баримтлах үндсэн чиглэлийг боловсруулан сангийн Удирдах зөвлөлөөр батлууллаа. Хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн 10 гаруй  сумдын 335 төлөөллийг хамруулав.

Хоёрдугаарт: Үндсэн чиглэлийн хүрээнд төсөл зарлан, сонгон шалгаруулах үйл явцын зураглалыг тодорхойллоо. Үүний дагуу ажлын даалгаврыг боловсруулах чадавхыг бий болгох сургалтыг зохион байгуулж, дадлагажуулснаар цаашид аймгийн Засаг Даргын Тамгын Газар (ЗДТГ) болон холбогдох талуудтай хамтран уралдаант шалгаруулалтаар төсөл, хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлэгчийг уралдаант шалгаруулалтаар сонгох тогтолцоонд энэ оны сүүлчээр шилжих юм.

Гуравдугаарт: Санхүүжүүлсэн нийт төсөл хөтөлбөрүүддээ хийх хяналт- шинжилгээ -үнэлгээний (ХШҮ) тогтолцоог сайжруулах зорилгоор өөрсдийн мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэхийн зэрэгцээ, ХШҮ-ний журмыг шинээр боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна. 

Дөрөвдүгээрт: ХДС нь Өмнөговь аймгийн иргэдийн итгэлийг хүлээсэн сан байх зорилгынхоо хүрээнд иргэдийн ХДС-д итгэх итгэлийг хэмжиж, суурь үзүүлэлтийг тооцох шаардлага гарсан. Иймд итгэлцлийн индексийг тодорхойлох судалгааг Өмнөговь аймгийн 7 сумын нийт 541 респондентээс (хамтрагч талууд, иргэд) мэдээлэл цуглуулсан. Тус аргачлал нь нийгмийн нийцэл, хамтын ажиллагааг хэмжихээс гадна, нийгмийн лицензийн аргаар итгэлийн индексийг тодорхойлсон нь Монголд хийгдэж байгаа анхны туршлага юм. Тиймээс цаашид энэ арга зүйг ашиглан уул уурхайн салбарт энэ чиглэлийн судалгааг нэвтрүүлэх боломж бүрдлээ.

Уг төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажилласан ХДС-ийн хамт олон, ОТ ХХК-ийн холбогдох мэргэжилтнүүд, хэлэлцүүлэгт оролцсон Өмнөговь аймгийн малчид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл болон салбарын мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж байна.

";}