Мэдээ мэдээлэл
ГАДААДАД СУРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛСАН АЯЛЛЫН ТЭТГЭЛГИЙН ӨРГӨДЛИЙН ЗАР
04/07/2018
ГАДААДАД СУРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА МОНГОЛЧУУДАД ЗОРИУЛСАН АЯЛЛЫН ТЭТГЭЛГИЙН ӨРГӨДЛИЙН ЗАР
a:3:{s:10:"short_desc";s:289:"21-р зууны Ардчилал сэдэвт олон улсын бага хурлын хүрээнд гадаадад сурч байгаа 3 хүртэлх Монгол эрдэмтэн судлаачдад аяллын тэтгэлгийг өргөдлийг зарлаж байна. ";s:5:"image";s:11:"132 (2).jpg";s:4:"desc";s:8101:"

ӨРГӨДӨЛ ХҮЛЭЭН АВАХ ЭЦСИЙН ХУГАЦАА 2018 ОНЫ 5 САРЫН 4

21-р зууны Ардчилал сэдэвт олон улсын бага хурлын хүрээнд гадаадад сурч байгаа 4 хүртэлх Монгол эрдэмтэн судлаачдад аяллын тэтгэлгийг өргөдлийг зарлаж байна.

Хурлын тухай

Монгол улс нь 2018 онд Ардчиллын олон улсын бага хурлыг зохион байгуулах орноор шалгарсан бөгөөд Монголын ардчилал нь Төв Азийн бүсдээ ардчиллын шилжилтийн үед ардчиллын урьдчилсан нөхцөл муу бүрэлдсэн байсан хэдий ч харьцангуй амжилттай хэрэгжүүлсэн гэдэг утгаараа онцлогтой юм.

Хурлын зохион байгуулагчаар ажиллаж байгаа IRIM Судалгааны хүрээлэнгийн 10 жилийн ой энэ жил мөн тохиож байна.

Дэлхийн Нийгмийн Сан (WSF) болон IRIM Судалгааны хүрээлэн нь Ардчиллын хувьсал хөгжил, 21-р зууны ардчиллын гол сорилтууд болон цаашд          ын хандлага сэдвийн хүрээнд Монголын эрдэмтэн судлаачдыг өргөдлөө ирүүлэхийг урьж байна. Нийтдээ 14 орноос 16 олон улсын судлаачид болон үндэсний 8 орчим судлаачид хуралд илтгэлээ танилцуулах бөгөөд оролцогчид хоорондоо мэдлэг, мэдээллээ хуваалцах боломжийг олгож буй юм.

Хурлын үйл ажиллагаа нь Англи хэл дээр явагдана. Хуралд бүртгүүлэхэд ямар нэгэн төлбөргүй мөн тэтгэлэггүйгээр хуралд оролцохоор сонирхож буй бүх хүмүүст нээлттэй юм.(Дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу)

Хурлын сэдэв

Бид гадаадад сурч ажиллаж байгаа Монгол эрдэмтэн судлаачдыг ардчиллын ерөнхий сэдвийн дотор дараах сэдвүүдийн дагуу өөрсдийн хураангуйгаа ирүүлэхийг урьж байна.

  1. Хот-хөдөөгийн ялгаа ба ардчилал
  2. Иргэний нийгэм ба ардчилал
  3. Олборлох эдийн засаг, нөөц баялаг ихтэй улс орнууд ба ардчилал

Аяллын тэтгэлэг

Дэлхийн Нийгмийн Сан нь хуралд илтгэлээ танилцуулах, хамгийн  шилдэг өргөдлийг илгээсэн  4 хүртэлх эрдэмтэн судлаачдад аяллын тэтгэлэг олгоно. Тэтгэлэг нь Улаанбаатар хотод ирэх аяллын зардлыг (нэг эсвэл хоёр талын) хамарна.  

Өргөдөл илгээх зааварчилгаа

Өөрсдийн судалгаагаа танилцуулахаар сонирхсон эрдэмтэн судлаачид хурлын өргөдлийн хуудсыг бөглөж,  товч намтраа илгээнэ. Өргөдлийн хуудсанд товч хураангуйгаа (abstract) бичих хэсгийг багтаасан. Хураангуй нь хурлын сэдэв, агуулгатай нийцсэн байх шаардлагатай ба онол, судалгааны арга, мэдээллийг эх сурвалж, анализ хийхдээ ашигласан хэрэглэгдэхүүн зэргийг 500 хүртэлх үгэнд (3500 тэмдэгт)  багтаан ирүүлэх юм.

Өргөдлийн үе шатууд ба гол өдрүүд:

  1. Онлайн өргөдөл илгээх: 2018 оны 5 сарын 4
    1. Онлайн өргөдлийн хуудсыг бөглөх: Энд дарна уу
    2. Хураангуй илгээх (онлайн өргөдлийн хуудсанд хураангуй бичих хэсгийг багтаасан)
    3. Хамгийн сүүлийн товч намтрын хувилбараа илгээх: Erdenetsetseg@irim.mn  
  2. Өргөдөл гаргагчдад шалгаруулалтын хариуг мэдэгдэх: 2018 оны 5 сарын 9
  3. Бүрэн судалгааны ажлаа илгээх:  2018 оны 7 сарын 2

Хурлын Эрдмийн Зөвлөлийн гишүүд ирүүлсэн хураангуйг (Англи хэл дээр) шалгуурын дагуу үнэлэх бөгөөд шалгарсан өргөдөл гаргагчдад бүтэн судалгааны ажлаа ирүүлэх талаар мэдэгдэх болно.

Нийтлэл

Хуралд танилцуулсан илтгэлүүдээс хамгийн шилдэг илтгэлүүд Дэлхийн Нийгмийн Сангийн гаргадаг цуврал болох ‘World Society Studies’-д хэвлэгдэх боломжтой. Өмнөх цувралуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг Сангийн вэбсайтаас (Нийтлэл хэсгээс) авна уу.  Хурлын илтгэгчид өөрсдийн судалгааны ажлаа хэвлүүлэх нь заавал биш юм.

Холбоо барих  

Хуралтай холбоотой бүх асуудлаар Erdenetsetseg@irim.mn хаягт холбогдох боломжтой ба http://www.worldsociety.ch/doku.php болон www.irim.mn сайтуудад зочлон шинэчлэгдсэн мэдээллүүдийг авах боломжтой юм.

";}